Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/152 дугаар тушаал, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн газар хооронд байгуулсан 2024/01 дугаартай гэрээний дагуу аймгийн мэдрэмтгий мал сүрэгт шүлхий, богийн мялзангийн халдвар байгаа эсэхийг тандах шинжилгээнд дээж цуглуулах ажлыг 2024 оны 05 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Тус тандалт шинжилгээнд Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын нийт 5 багийн 30 малчин өрхийн 480 толгой мал хамруулсан ба давхардсан тоогоор 840 дээжинд ELISA төхөөрөмжийг ашиглан шинжилгээ хийж, үр дүнг баталгаажуулахаар УМЭАЦТЛ-т хүргүүлээд байна.







