УЛАМЖЛАЛТ ЦАГААН САРЫН БАЯРЫН ХҮНСНИЙ ХУДАЛДААНД ТАВИХ ХЯНАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0
195
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08-00-02/07 дугаартай удирдамжийн дагуу хамтарсан хяналт, шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүнсний худалдаа эрхлэгчдийн ажлын байранд хэрэгжүүлж байна. Хяналт, шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн огноо бичигдээгүй, хаяг шошгийн зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ил задгай нөхцөлд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулсан зэрэг зөрчил илэрч байна.Илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэргээр хамтран ажиллаж байгаа ба хяналт, шалгалт үргэлжилж байна.
Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоо бүхий гомдол мэдээллийг 7054-3034, 9966-7960 дугаарын утсаар хүлээн авч шийдвэрлэнэ.