ЗОРИЛГО
Төрөөс мал эмнэлгийн талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг орон нутагт зөв зохион байгуулж хэрэгжүүлэх замаар мал, амьтны халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчинтэй тэмцэж халдварт өвчингүй тайван газар нутгийг дотооддоо баталгаажуулан хадгалах, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шууд нөлөөлөх мал эмнэлгийн ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж зах зээлд нийлүүлэгдэх хүнсний аюулгүй байдлыг хангах, боловсруулах үйлдвэрт нийлүүлэгдэх түүхий эдийн чанарт ахиц дэвшил гаргах, малчин өрхийн санхүүгийн чадавхийг сайжруулахад бодитой үр нөлөө үзүүлэхэд оршино.
ЗОРИЛТ
Төрөөс мал эмнэлгийн үйлчилгээг шинэчлэх зорилго, чиглэлд нийцүүлэн дараах зорилтыг дэвшүүлж ажиллана. Үүнд:
- Биоаюулгүйн хоёрдугаар зэрэглэлийг хангасан лаборатори бүхий мал эмнэлгийн иж бүрэн барилга, байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэн шинээр барьж байгуулах;
- Мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэшүүлэх, тогтвортой ажиллах орчин нөхцлийг бий болгох;
- Мал эмнэлгийн ажил үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи, инноваци, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нэвтрүүлэх;
- Малын болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг оновчтой зөв зохион байгуулж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэх;
- Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөр тайван статусыг хангах;
АЛСЫН ХАРАА
Мал эмнэлгийн үйлчилгээний ерөнхий ба тусгай арга хэмжээг хэрэгжүүлэхэд ёс зүйг эрхэмлэн шинжлэх ухаанч, мэргэжлийн, шуурхай, бие даасан, нэгдмэл багийг бүрдүүлэн үйл ажлаар төвийн бүсэд тэргүүлэхэд чиглэгдэнэ.