ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Анх 1931 онд Оцол Сансар уулын хошууны одоогийн Төв аймгийн тэр үеийн Говьсүмбэр суманд Сум дундын мал эмнэлгийн алба байгуулагджээ. 1948 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын мал эмнэлгийн тасаг болон зохион байгуулагдаж, бага эмч 3, санитарч 1-тэй үйл ажиллагаа явуулж байжээ. 1960 оноос Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр малын их эмч ажиллаж, аптектай болж өргөжсөн байна. 1969 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сум Сангийн аж ахуйн Мал эмнэлгийн тасаг болж өргөжин бригад-фермийн эмчилгээ тэжээлийн цэгүүдтэй болж дээд, дунд мэргэжлийн боловсон хүчнүүдээр хангагдан 1991 оны эхний хагас жил хүртэл ажиллажээ.
1991 оны 6 дугаар сараас Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг-Үржлийн алба, 1991 оны 10 дугаар сараас Чойр хотын Мал эмнэлэг-Үржлийн алба, 1993 оноос Говьсүмбэр аймгийн Мал эмнэлэг-Үржлийн алба болон зохион байгуулагдсан.
1999 оноос Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа хувийн өмчид шилжиснээр аймгийн Хөдөө, аж ахуйн газар болж ажилласан байна.
Цаашид 2001 оноос аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалтанд шилжин ажиллахдаа Мал үржлийн, Мал эмнэлгийн, Газар тариалан, Санхүүгийн албаны шинэ бүтэцтай болсоны гадна сумдад хувийн өмчийн Мал эмнэлэг, үржлийн нэгж 6 байгуулагдан төрийн байгууллагатай хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаад 2009-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар болж дотроо Мал үржлийн, Мал эмнэлгийн, Бодлого зохицуулалтын албадтай болж төрийн үйлчилгээг хүргэж ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолоор шинээр аймгийн Мал эмнэлгийн газар байгуулагдан бие даан ажиллаж эхэлсэн. Аймгийн мал эмнэлгийн газрын дарга, Захиргаа, санхүүгийн албанд албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, архив, бичиг хэргийн ажилтан /нярав/, жолооч, Мал, амьтны эрүүл мэндийн албанд гоц халдварт өвчин хариуцсан албаны дарга, дотоод хяналт шалгалт, шилжилт хөдөлгөөн баталгаажуулалт, эмийн хяналтын асуудал хариуцсан, хяналтын улсын байцаагч, мал эмнэлгийн улсын байцаагч, өвчний мэдээ тайлан, цахим бүртгэл, хяналт–шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, зооноз, халдварт өвчин, тандалт хариуцсан эмч, /шимэгчтэх өвчин/, Лабораторид эрхлэгч чанарын менежер, ариун цэвэр магадлан шинжилгээний эмч, нян судлалын шинжээч эмч/ молекул биологи/ ийлдэс судлал шимэгч судлалын шинжээч эмч, лаборант туслах ажилтан, сумын МЭТасгийн Улсын байцаагч эмч 3, тархвар зүйч эмч 3, бүгд 21 мэргэжилтэн босоо удирдлагын тогтолцоонд Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах хуулийг удирдлага болгон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны хориг саадыг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж төрөөс мал эмнэлгийн талаар үзүүлж буй ажил, үйлчилгээг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.