Газрын даргын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

 

         Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 174 дүгээр тушаалын дагуу Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн газар шинээр байгуулагдан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж  байна.

         Мал эмнэлгийн байгууллага, малын эмч нарын үзүүлж байгаа ажил үйлчилгээний чанар нь хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэж буй хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрт нийлүүлэгдэж буй түүхий эдийн чанар, малчин өрхийн ашиг орлого, халдварт, паразиттах өвчний гаралт, тархалтанд шууд хамааралтай хэмээн удирдах дээд шатны байгууллага үзэж байна. Иймд малын эмч бүрт “Үзүүлж буй ажил үйлчилгээнийхээ чанар, хүртээмжид анхаарлаа хандуулан төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэх, мэргэжлийн өндөр ур чадвар гарган хариуцлагатай ажиллах үүрэг ногдож байна. Улмаар малын болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудал нь зөвхөн мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн дан ганцаар хүлээх үүрэг биш учраас мал, амьтан өмчлөгч иргэн, хуулийн этгээд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа өндрөөр ухамсарлан хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ эрүүл, аюулгүй байдалд онцгойлон анхаарч бидэнтэй мөр зэрэгцэн ажиллах нь зүйтэй юм.

       Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Монгол мал үндэсний хөтөлбөр бусад холбогдох хуулийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг ил тод байлгах үүднээс байгууллагын цахим хуудсаар дамжуулан мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэж байна.

       Та бүхэн манай байгууллагын цахим хуудаснаас хууль эрх зүйн баримт бичиг, үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авч, санал бодлоо илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Танд төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд хүргэх болно.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН
ГАЗРЫН ДАРГА Ч.ОТГОНСҮРЭН