Мал эмнэлгийн газрын даргын 2022 оны А/14 дүгээр тушаалаар батлагдсан хуваарийн дагуу МАА-н цэг, нийтийн эзэмшлийн зам талбайн халдваргүйтгэлийн арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 82 хашаа хорооны 21616 м/кв, түүхий эдийн 5 цэгийн 770 м/кв, устгалын 3 цэгийн 250м/кв, бэлчээрийн талбайн 50 м/кв нийт 22686 м/кв талбайд халдваргүйтгэл хийж, мал, амьтны халдварт паразиттах өвчний эрсдлээс сэргийлэв.





