Говьсүмбэр аймагт “Монгол баяр Монгол бэлэг-2025” үзэсгэлэн худалдаа 2025 оны 02 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн худалдаанд тавигдсан мал, амьтнаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн байдалд хяналт шалгалт хийж, 8 сорьц бэлтгэн лабораторийн шинжилгээнд хамруулахад бүгд стандартын шаардлага хангав. “Монгол баяр Монгол бэлэг-2025” арга хэмжээнд мал, амьтнаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг 23 үйлдвэрлэгч 12 нэр төрлийн бүтээгдэхүүнээр нийтэд үйлчилсэн байна.






