АЙМГИЙН ХЭМЖЭЭНД МАЛ ТӨХӨӨРӨХ ҮЙЛДВЭР, МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ХАДГАЛАЛТ ТЭЭВЭРЛЭЛТЭД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

0
162
Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналтын баталгаажуулалтын газрын дарга, ахлах улсын байцаагчийн баталсан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 08-03-03/180-04 дугаарт удирдамжийн хүрээнд нийт 8 объектод хяналт шалгалтыг хийгээд байна.
Шалгалтаар уламжлалт аргаар 104.5 тн мах бэлтгэгдсэн байна. Хяналт шалгалтын явцад 1 аж ахуйн нэгж 5тн бүтээгдэхүүнээс 2 сорьц авч, лабораторид хүргүүлсэн. Лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Хяналт шалгалтаар нийт 39 зөрчил илрүүлж, 22 зөрчил буюу 60 хувийг газар дээр нь арилгуулсан. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 8 газарт 12 заалттай хугацаатай зөвлөмж хүргүүлж, нийт 8 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Хяналт шалгалт үргэлжилж байна.