МЭДРЭМТГИЙ МАЛ, АМЬТНЫГ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖ ДУУСЛАА

0
208

Мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг, бог малын мялзангаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж дууслаа. Үүнд:

1.Шүлхийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтад 410 өрхийн 11372 толгой үхэр ба гахай;

2.Хонины цэцгийн эсрэг дархлаажуулалтад 418 өрхийн 124696 толгой хонь;

3.Бог малын мялзангийн эсрэг дархлаажуулалтад 314 өрхийн 110992 толгой хамруулбал зохих мэдрэмтгий малыг хамруулж, эрсдлээс хамгаалсан ба тайван статустай байна.