ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

0
169

Монгол Улсын Шадар сайд, Аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээнд заасан “ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ”-т хамрагдаж “ТАЛАРХАЛЫН БИЧИГ” гардан авлаа. Тус үзлэгт байгууллагаас 10 албан хаагч хамрагдаж цагийн байдал болон хээрийн нөхцөлд дадлага сургууль хийсэн ба гамшгийн үед ажиллах штабын байр, хээрийн хувцас, аранз, 2 автомашин, мал эмнэлгийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллалаа. Үзлэгийн удирдагчаас байгууллагын нийт албан хаагчдад гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулах талаар мэдээлэл өгч суурь мэдлэг, чадварыг баталгаажуулав.