ХЭЭЛТҮҮЛЭГЧ МАЛЫГ БРУЦЕЛЛЁЗЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАВ

0
196

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторитой байгуулсан ”Бруцеллёзын хээлтүүлэгчийн тандалт-2024” гэрээ, удирдамжийн дагуу Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын нийт 60 өрхийн 80 бухнаас дээж бэлтгэж, бруцеллёзын халдвар байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ хийж тандахад халдвар илрээгүй буюу бүгд сөрөг дүн үзүүллээ. Тус шинжилгээг РБУ-ын арга зүйгээр хийв.