Гоц халдварт эцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян явагдаж байна.

0
206

 

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/225 дугаартай захирамжийн дагуу сумдын мал сүргийг “Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх” нэгдсэн дархлаажуулалтыг мөн өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа ба энэ оны 08 дугаар сарын 11-ний байдлаар 3 сумын 70 малчин өрхийн 32963 тооны хонийг  цэцгийн дархлаажуулалтад хамруулж 12 хувьтай байна.

МАЛЧИН ТА

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад мал, амьтнаа хамруулахдаа:

Харъяа сум, дүүргийн засаг даргын шийдвэр, мал эмнэлгийн тасгаас гаргасан заавар, төлөвлөгөөний дагуу:

  • Товлосон хугацаанд мал, амьтнаа бэлэн байлгах
  • Бог малаа бүрэн хамруулах
  • Тарилга хийх малын хашаа, хороо,саравчаа бэлтгэх
  • Тарилгад хамрагдах малыг барьж, бэхлэн мал тарих нөхцлийг бүрдүүлэх
  • Малын эмчийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэн ажиллана уу.

Товлосон хугацаанд мал, амьтнаа дархлаажуулалтад БҮРЭН хамруулаагүйгээс:

  • Бусдад учирсан хохирол
  • Дахин дархлаажуулалт хийх зардал

МАЛЧИН, МАЛ, АМЬТАН ӨМЧЛӨГЧ ИРГЭН ТА ХАРИУЦАХЫГ АНХААРНА УУ