Улс, аймгийн аварга малчдын анхдугаар зөвлөгөөнд оролцов…

0
213

Монгол Улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2023 онд тохиож байгаатай холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас санаачилсан “Улс, аймгийн аварга малчдын анхдугаар зөвлөгөөн” 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Боржигин чуулгад зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд Мал эмнэлгийн газрын дарга оролцож “Малын зарим халдварт өвчин түүнтэй тэмцэхэд малчдын оролцоо, үүрэг, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийв. Мөн Сүмбэр суманд малын эм, эмнэлгийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг “Цант таван эрдэнэ”, “Аргамаг цавьдар” зэрэг эмийн сан худалдаа, үйлчилгээ үзүүллээ. Зөвлөгөөнд Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын 78 малчин өрхийн 96 малчин хамрагдсан ба мал эмнэлгийн ажил үйлчилгээтэй холбоо бүхий 9 төрлийн 160ш гарын авлага олгосон байна.