Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” бодлогын үнэлгээний салбар хоорондын үндэсний хэлэлцүүлэг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын дэмжлэгтэйгээр 2022 оны 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдав.
Хэлэлцүүлэгт байгууллагын удирдлага оролцож, “Нэг эрүүл мэнд”-д хүрэхийн тулд үндэсний болон орон нутгийн хэмжээнд хийгдвэл зохих бодлогын чанартай алхамуудын талаар өөрийн санаа, бодлыг илэрхийлж дуу хоолойгоо нэгтгэсэн байна.




