Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагын мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах, иргэдэд мэдээллийг шуурхай, үнэн бодитой, хүртээмжтэй хүргэх чиглэлээр нутгийн захиргааны байгууллагын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уг сургалтад 1 албан хаагч хамрагдлаа. Мөн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Санхүүгийн үйл ажиллагаанд анхаарах асуудал” сургалтад байгууллагын нягтлан бодогч, удирдлага хамрагдав.

ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН АЛБА



