Гоц халдварт шүлхийгээс сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2022 оны А/77 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/113 дугаар захирамжийг үндэслэн зохион байгуулав. Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдад 9 ажлын хэсэг гарч түүнд нийт 27 хүн ажилласан. Дархлаажуулалтыг 04 дүгээр сарын 18-ны өдөр эхэлж 05 дугаар сарын 04-ний өдөр дууссанд тооцсон ба 415 өрхийн 15860 үхэр, 315 гахай нийт 16175 мал, амьтан хамруулж, гүйцэтгэл 89%. Төлөвлөлтийг 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр буюу 17821 үхэр, 279 гахай, нийт 18000 толгой мал, амьтан хамруулах гэж төлөвлөсөн нь гүйцэтгэл 100%-д хүрээгүйд нөлөөлсөн.
Мөн өөр аймаг, суманд үхрээ тоолуулсан, бусад аймаг суманд удаан хугацаагаар нутаглахаар явсан, үхэргүй болсон, хий тоолуулсан зэрэгтэй холбоотой байна. Тухайлбал Сүмбэр сумын 36 өрхийн 280 үхэр, Баянтал сумын 15 өрхийн 260 үхэр, Шивээговь сумын 15 өрхийн 450 үхэр нийт 66 өрхийн 990 үхэр өөр аймаг суманд тоологдсон болохыг хяналтаар тогтоов. Мөн 2021 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд үхэр тоолуулсан боловч Сүмбэр сумын 10 өрхийн 169 үхэр, Шивээговь сумын 3 өрхийн 26 үхэр вакцин тарих явцад байхгүй болох нь батлагдлаа.




