Аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/113 дугаар захирамжийн дагуу шүлхийд мэдрэмтгий мал, амьтныг дархлаажуулж, эрсдлээс хамгаалах ажил хийгдэж эхлээд байна. Тус дархлаажуулалтад 636 өрхийн 17721 толгой үхэр, 279 толгой гахай хамруулахаар төлөвлөсөн ба 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 304 өрхийн 11722 толгой мал, амьтан хамруулж, гүйцэтгэл 65%. Дархлаажуулалтын аян 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд үргэлжлэх тул мал, амьтан өмчлөгч бүрийг тарилгын хашаа, хоолой бэлтгэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах, товлосон хугацаанд мал, амьтнаа бэлэн байлгах, дархлаажуулалтад бүрэн хамруулах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэхийг уриалж байна.


МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА



