Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн холбоо 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, 2019, 2020 онд зохион байгуулсан ажил 2022 онд хийхээр төлөвлөж буй ажлууд болон цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэн ярилцаж, гишүүдийн саналыг сонсож, шийдэлд хүрэв.
Чойр таван эрдэнэ МЭҮН-ийн малын их эмч Ж.Баярчимэг “Жижиг амьтан оношлох, эмчлэх арга зүй” сэдэвт сургалт хийж, мал эмнэлгийн газар, тасаг, нэгжийн 14 малын эмч хамрагдаж, мэргэжлийн мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн.
Тус сургалтаар жижиг амьтанд хэрхэн үзлэг хийх, нийтлэг тохиолддог өвчнийг хэрхэн оношлох, эмчлэх, мэс ажилбар хийхэд анхаарах зүйлсийн талаар ойлголт өгөв.
МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА



