Малчин таны мэдлэгийн санд

0
293

МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Мал амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 2 дугаар бүлэг. 6 дугаар зүйлийн 6.5

  • Зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээнд мал.амьтнаа тогтоосон хугацаанд хамруулаагүйгээс бусдад учирсан хохирол болон уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал амьтан өмчлөгч хариуцана.

Мал амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 2 дугаар бүлэг. 7 дугаар зүйлийн 7.3.2

  • Мал амьтан өмчлөгч нь малын хашаа байрны ойр орчимд болон ашиглаж байгаа бэлчээрт энэ хуулийн 7.3.3-т зааснаас бусад шалтгаанаар үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах үүрэгтэй.

Мал амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 2 дугаар бүлэг. 7 дугаар зүйлийн 7.12

  • Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид урьдчилан мэдэгдэхгүйгээр бусад сум дүүргээс мал амьтан шилжүүлэн авах.

Мал амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 2 дугаар бүлэг. 9 дүгээр зүйлийн 9.8

-Товлосон хугацаанд мал, амьтныг бэлэн байлгаж, бүрэн хамруулах.

– Мал амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах.

Мал амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 3 дугаар бүлэг. 15 дугаар зүйлийн 15.1

  • Мал амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч, үзэсгэлэн, худалдаа, уралдаан, тэмцээнд ирсэн мал, амьтныг хариуцаж байгаа болон үхсэн, өвчний сэжиг илэрсэн малд үзлэг хийсэн малын эмч, мал, амьтан бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагын удирдлага, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл мал эмнэлгийн тасагт 12 цагийн дотор мэдэгдэнэ.

Мал амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 3 дугаар бүлэг. 21 дүгээр зүйлийн 21.3.1

  • Энэ хуулийн 21.2-т заасан төлөвлөгөөг тусгагдсан шимэгчтэх өвчинд мэдрэмтгий мал,амьтныг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс тогтоосон хугацаанд бэлэн байлгаж бүрэн хамруулах

Мал амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 3 дугаар бүлэг. 22 дугаар зүйлийн 22.3

  • Мал амьтан маллагч нь мал, амьтныг өдөр дутам ажиглах, өвчилсэн, гэмтсэн үед анхны тусламж үзүүлж, сонгосон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэнэ.

Мал амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 3 дугаар бүлэг. 24 дүгээр зүйлийн 24.3

  • Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч ньжоргүй олгохоор зөвшөөрөгдсөн эм хэрэглэхдээ малын эмчээс зөвлөгөө зааварчлага авна.
  • Жороор олгох мал,амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал, амьтан тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлах

Мал амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 3 дугаар бүлэг. 26 дугаар зүйлийн 26.5

  • Малчин, мал амьтан маллагч өмчлөгч нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдан авах, хэрэглэхийг хориглоно.

Мал амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 3 дугаар бүлэг. 27 дугаар зүйлийн 27.4

  • Иргэн хуулийн этгээд хадгалалт тээвэрлэлтийн явцад мал,амьтны гаралтай хүнсний эд бүтээгдхүүний гадна байдалд өөрчлөлт орж шинэлэг байдлаа алдсан, эсхүл бохирдсон бол худалдахаас өмнө лабораторийн магадлан шинжилгээ хийлгэнэ.

МАЛЧИН ТАНЫ МАЛ СҮРЭГ ТУМ БУМААР ӨСӨЖ МАЛЫН ЦАГААН БУЯН ТАНЫГ ҮРГЭЛЖИД ИВЭЭЖ БАЙГ