Гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт дууслаа.

0
336

Аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Гоц халдварт шүлхийгээс сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай” А/179 дүгээр захирамжийн дагуу гоц халдварт шүлхийгээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулав. Шүлхийн эсрэг дархлаажуулалтын арга хэмжээнд 681 өрхийн 540603 мян.тол мал хамруулж, 100%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж дууслаа. Үүнээс бусад аймгийн отрын 112 өрхийн 100215 мян.тол мэдрэмтгий малыг вакцинжуулалтад хамруулав. Эдгээрийн 90 ба түүнээс дээш хувь нь Дундговь аймгийн оторчид байна.

   Аймгийн Засаг даргын А/179 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, дархлаажуулалтын технологийн мөрдөлтөд хяналт тавих ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 100 малчин өрхийн малчны хотонд хяналтыг хийв. Мөн энэ үеэр 60 малчин өрхөд “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх” гарын авлага тарааж, дархлаажуулалтын арга хэмжээнд хамрагдаагүй 9 өрхийг нөхөн вакцинжуулалтад хамруулах ажлыг хийж гүйцэтгэв.