Аймгийн мал сүрэгт шүлхийн байгалийн халдвар байгаа эсэхийг илрүүлэх тандалт шинжилгээг зохион байгуулав. Тус шинжилгээнд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторитой байгуулсан гэрээ, удирдамжийн дагуу Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын 30 өрхийн 480 толгой малыг хамрууллаа. Анхан шатны шинжилгээг мал эмнэлгийн лабораторид шүлхийн вирусын бүтцийн бус урвалын эсрэгбием илрүүлэх ЕЛИЗА аргаар хийж, үр дүнг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид баталгаажууллаа. Шинжилгээний дүнгээр 11 дээж эерэг, 469 дээж сөрөг дүн үзүүлж, шүлхийн байгалийн халдвартай малын эзлэх хувь 2.3%. Шүлхийн байгалийн халдвартай мал 3 сумын 8 өрхөд байгааг тогтоов.




