“Малх” аймаг дундын отрын бүс нутагт МАА-н цэгийн халдваргүйтгэл, сэг, зэм устгалын арга хэмжээг зохион байгуулав.

0
381

        Малх аймаг дундын отрын бүс нутагт 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, малчин өрхийн отор нүүдлээс шалтгаалж үүссэн малын хүүр, сэг, зэм устгалын арга хэмжээг Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн тасаг, Малх отрын бүс нутгийн захиргаа, малчидтай хамтран зохион байгуулав.

Тус арга хэмжээний хүрээнд 315тн сэг, зэмийг зайлуулж, булж устгасан ба орчны 535м/кв талбайг халдваргүйжүүлэв. Мөн тус бүс нутаг дахь МАА-н 43 худаг, 3 сэг зэмийн цэгийн нийт 50000м/кв талбайг халдваргүйжүүллээ.