Коронавирусийн болзошгүй халдвараас сэргийлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Байгууллагын нөөцөд 50ш халдвар хамгааллын хувцас, 50ш N-95 маск, 50ш нүдний шил, 100 хос бээлий, 100ш малгай, 50ш биоаюултай хог хаягдлын уут, 10ш резинэн бээлий, 5ш тоосны алчуур, 5ш нойтон сальфетка, 3ш гар халдваргүйжүүлэх гель, 4ш гарын шингэн саван, 1ш шил арчигч, 50ш жавелион бэлтгэн ашиглах заалтыг тогтоон мөрдөж байна. Мөн өдөр бүр албан хаагчдын халууныг үзэж тэмдэглэх, коронавирусийн шинж тэмдэг, өрхийн гишүүдийн шилжилт хөдөлгөөн, хүүхэд хамгааллын талаар асуумж судалгаа авч түүнтэй уялдуулан зохих шийдвэрийг гарган ажиллаж байна. Байгууллагын өрөө тасалгаа бүрд нойтон сальфетик, гар халдваргүйжүүлэх гель, аюултай хаягдал хийх хогийн сав, зай барих тэмдэглэгээ, холбогдох санамжуудыг байрлуулсан ба албан хаагч бүрд гар халдваргүйжүүлэх гель, нойтон сальфетик, маск, амин дэм олгож вирусийн халдвараас хамгаалах, дархлаагаа сайжруулахад дэмжлэг үзүүлэв.



