Адууны 4 төрлийн шинжилгээ хийв.

0
231

         “Малын эрүүл мэнд дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дотоодын худалдааны хорио цээрт өвчнүүд болох адууны ям, хачгийн халуун, халдварт цус багасах, нийлүүлгийн өвчний тандалт шинжилгээг 800 толгой адуунд хийж эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

            2020 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар тус шинжилгээнд Баянтал сумаас 18 өрхийн 200, Сүмбэр сумаас 35 өрхийн 400, Шивээговь сумаас 13 өрхийн 200 тол.малаас нийт 66 өрхийн 800 цусны дээж цуглуулаад байна. Дээж цуглуулах ажлын гүйцэтгэл 100%.

Цусны дээж цуглуулах ажилд 2 автомашин, нийт 16 малын эмч, албан хаагч оролцлоо. Цуглуулсан дээжинд лабораторийн шинжилгээ хийх ажил 45 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

МАЛ ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИ