Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нарт чиглэл олгох сургалтыг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтанд Мал эмнэлгийн тасгийн улсын 2 байцаагч, МЭҮН-ийн 10 эмч хамрагдав.
Сургалтын үеэр Мал эмнэлгийн газрын дарга Ч.Отгонсүрэн 2019 онд хэрэгжүүлсэн мал эмнэлгийн ажил үйлчилгээний гүйцэтгэл, 2020 онд хэрэгжүүлэх мал эмнэлгийн ажил үйлчилгээ, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, чиглэл өгөв.
Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Г.Наранчимэг 2019 онд хэрэгжүүлсэн халдварт, гоц халдварт өвчний эсрэг вакцинжуулалтын гүйцэтгэлийн баримт бүрдүүлэлт, түүний хяналт, 2019 онд байгуулсан гурвалсан гэрээний үүргийн биелэлт үнэлгээ болон цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хүргэв.
МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА



