2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Мал эмнэлгийн ажилтны анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулагдлаа. Тус зөвөлгөөнд Мал эмнэлгийн газар, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын Мал эмнэлгийн тасаг, нэгжийн эмч нар оролцож 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ болон 2019 онд хэрэгжүүлэх ажил үйлчилгээний хүртээмж, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газар, Биокомбинат УТҮГ, МЭЭСБУЛ-ийн төлөөлөл ирж, мэдээлэл, зөвлөмж арга зүйгээр хангаж ажиллаа. Зөвөлгөөнд мал эмнэлгийн газар, мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 27 эмч, мэргэжилтэн хамрагдав.





