2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

0
226

       Тус байгууллагад 2019 оны эхний хагас жилийн байдлаар бичгээр 3, амаар 1 өргөдөл ирсэн байна.

           Нийт ирсэн 4 өргөдлийн 2 нь иргэнээс, 2 нь байгууллагын албан хаагчаас ирсэн ба ирүүлсэн өргөдлийг ангилбал ажилд орох хүсэлт-2, үргэлжлүүлэн ажиллах тухай 1, ажлаас чөлөөлөгдөх 1 өргөдөл байна.

Иргэн болон албан хаагчаас ирүүлсэн өргөдлийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, хугацаанд нь өргөдлийг шийдвэрлэж, холбогдох эзэнд нь хариуг өгч ажиллалаа.

Байгууллагын даргад хандаж ирүүлсэн өргөдлийн дагуу 2 иргэнийг ажилд томилж, 1 албан хаагчийг ажлаас чөлөөлж, 1 албан хаагчийг үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсон байна.

       2019 оны эхний хагас жилийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц 100 хувьтай байна.

Байгууллагад ирсэн өргөдөл, гомдол санал, хүсэлтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу 15 хоногийн хугацаанд шийдвэрлэж байгаа ба 2019 оны эхний хагас жилийн байдлаар хугацаа сунгасан, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт байхгүй болно.