“МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2025″

0
230

Сүмбэр сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Малчдын зөвлөгөөн-2025” арга хэмжээнд оролцон “Аймгийн мал сүргийн эрүүл мэндийн нөхцөл байдал, мал эмнэлгийн ажил үйлчилгээний явц”-ын талаар мэдээлэл хүргэж, “Халдваргүйтгэл түүний ач холбогдол”, “Мал, амьтны шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга” зэрэг 2 төрлийн нийт 500ш гарын авлага олголоо. Мөн хэлэлцүүлэгт оролцож “Мал эмнэлгийн салбарт хэрэгжиж буй бодлого, шийдвэр”-ийн талаар нэмэлт мэдээлэл хүргэв. Тус зөвлөгөөнд Сүмбэр сумын 250 малчин оролцсон ба мал эмнэлгийн чиглэлээр тодорхой мэдээ, мэдээлэл хүргэж ажиллалаа.