Байгууллагын албан хаагчдын илтгэх ур чадварыг сайжруулах, мэдээллийн цар хүрээг нэмэгдүүлэх, сэргээх зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр чөлөөт сэдвээр илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Тус уралдаанд “Төрийн албан хаагчийн ёс зүй”, ᠌᠌“Эмийн зохистой хэрэглээ”, “Сахар гэж юу вэ?”, “Витамин, нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ”, “Ямааны годрон өвчин”, “Эерэг хандлага”, “Оффис, оффисын ажилтны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдвээр 7 албан хаагч оролцож, ерөнхий нягтлан бодогч Э.Нарангэрэл тэргүүн байр эзлэв. Мал эмнэлгийн газрын албан хаагчиддаа амжилт хүсье.