Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газар нь төрөөс мал эмнэлгийн талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг малчны хотонд хүргэх үйл ажиллагааг орон нутагт удирдан зохион байгуулах, зөвлөмж арга зүйгээр хангах, хяналт тавих, үр дүнг тооцох, мэдээлэх үүргийг хүлээн ажиллаж байна. Энэ онд хэрэгжүүлсэн мал эмнэлгийн ажил үйлчилгээний явцын мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Үүнд:
- Ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 59.6 мян.тол мал;
- Гоц халдварт мал, амьтны шүлхийн эсрэг вакцинд 11.4 мян.тол үхэр ба гахай;
- Угаалгад 25.2 мян.тол мал;
- Туулгалтад 10.3 мян.тол мал;
- Ивомекийн тарилгад 20.6 мян.тол мал;
- Халдваргүйтгэлд 67400м2 талбай;
- Тандалт шинжилгээнд 2440 ширхэг дээж;
- МЭАЦ-ийн шинжилгээнд 1362 ширхэг сорьц;
- Идэвхитэй ба идэвхигүй тандалтанд 20271 толгой мал;
- Эрт илрүүлгийн үзлэгт 13461 толгой мал;
- Гоц халдварт хонины цэцгийн эсрэг дархлаажуулалтыг 2024 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн ба 32%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.