ХАРИУЦЛАГАТАЙ МАЛЧИН-ЭРҮҮЛ МАЛ АЯН

0
67

Мал эмнэлгийн ерөнхий газраас “ХАРИУЦЛАГАТАЙ МАЛЧИН-ЭРҮҮЛ МАЛ” аяныг улс даяар зарласан. Аяны гол зорилго нь малын шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх буюу нийт мал сүргийг тарилга, туулга, угаалга, боловсруулалтад хамруулах, малын хашаа хороо, худаг уст цэгийг халдваргүйжүүлэх замаар малын гаралтай мах, сүү, ноос, ноолуурын гарцыг нэмэгдүүлэх, арьс, ширний гэмтлийг бууруулах зорилготой. Энэ нь хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх малаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдал, үйлдвэрт нийлүүлэгдэх түүхий эдийн чанарт өндөр ач холбогдолтой. Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт мал, амьтан өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжийг тус аянд нэгдэж хамтран ажиллахыг уриалж байна.

“Хариуцлагатай малчин-Эрүүл мал” аяны эхний үе шат 7 сарын 03-ны өдрөөс 8 сарын 15, хоёрдахь үе шат 9 сарын 15-ны өдрөөс 10 сарын 15-ны өдрүүдэд явагдана. Аяны эхний шатанд мал аж ахуйн 103 цэгийн 64210м2 талбайг халдваргүйжүүлж, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээ болох угаалга, туулгалт, ивомекийн тарилгад 345 өрхийн 52359 толгой мал хамруулсан ба үргэлжилж байна.