Мал эмнэлгийн сүлжээ лабораторийн журам, ISO 17025:2017 стандартын хэрэгжилтийг хангаж, лабораторийн чанар хангалт, менежментийн тогтолцоо, оношилгооны бэлэн байдал, орчин үеийн арга зүйг эзэмшүүлэх зорилго, ач холбогдолтой юм.
УМЭАЦТЛ-иос ирүүлсэн удирдамжийн дагуу дотоод хяналтын ур чадварын нийт 6 сорилыг хүлээн авч, оношилогоо шинжилгээг аймгийн лабораторид хийж, үр дүнг УМЭАЦТЛ-т хүргүүлсэн ба “ХАНГАЛТТАЙ” дүгнэгдлээ. Үүнд нян судлал, ийлдэс судлал, шүлхий, хонь, ямааны цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчнийг оношлох нийт 6 тест хамрагдсан ба PCR төхөөрөмжийг ашиглан ПГУ-ын арга зүйгээр шинжилгээ хийв.