Мал эмнэлгийн лабораторийн шинжлэгч эмчийн оношлогоо, шинжилгээний ур чадварыг сайжруулах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой хамтран “Ийлдэс, молекул биологи, нян судлалын шинжилгээний арга зүй, лабораторийн биоаюулгүй ажиллагааны дүрэм, журам”-ын талаар УМЭАЦТЛ-д 15 хоногийн хугацаанд дадлага, сургууль хийлгэв. Тус арга хэмжээнд хамрагдсан шинжлэгч их эмчид УМЭАЦТЛ-иос гэрчилгээ олгосон байна.




